Нэрд гарч “од” гэгдэх болсон олны танил хүмүүс бусдаас ялгарахыг хичээдэг нь нууц биш. Тэдний ажил мэргэжил нь ч үүнийг шаарддаг гэхэд буруудахгүй болов уу. Монголын одод урьд нь өмссөн хувцас, унаа машин, байшин хаусаараа нэг нэгнээсээ илүү гарах гэж хичээдэг байсан бол сүүлийн жилүүдэд арай оюунлаг зүйлээр өрсөлдөх болжээ. Тэд бяцхан үрсдээ нэр хайрлахдаа аль болох өвөрмөц, содон, хорвоод ганц л байх нэрийг бодож олохыг болсон байна. Монголчууд ганган чамин, содон нэр хүүхдэд хүндэддэг гэдэг боловч оддын хувьд энэ нь хүүхдээ бусдаас онцгой байлгахад нэг их саад болдоггүй бололтой. Тэгвэл дуучин Дэлгэрмөрөнгийн охин тун өвөрмөц. Номинталст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн өөрийнхөө төрсөн өдрөөр Зөөлөнсий гэх хөөрхөн охинтой болсон билээ. Сүүний рекламанд тоглож анх олны өмнө гарч байсан бяцхан охин аавтайгаа тун төстэй. Зөөлөнсий гэдэг нэр Монголд ганцхан байдаг бөгөөд дуучин тус нэрийг өгөх болсноо “Миний охин бол миний л юм шүү дээ. Тийм болохоор өөрийнхөөрөө нэрлэхийг хүссэн. Хэрвээ энэ нэрний учрыг олохыг үнэхээр их хүсээд байвал та гарруугаа зөөлөн үлээгээд үз гэж хэлмээр байна. Тэндээс авч байгаа мэдрэмжийг хэлээд байгаа юм” хэмээн тайлбарлажээ.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна