Том Круз Алдрын модот гудамжинд өөрийн одтой болсонтой холбогдуулан Жерри Брукхаймерт баяр хүргэжээ. Жүжигчин ёслолын арга хэмжээнд ганцаараа биш, харин нэг “учир битүүлэг шаргал үст бүсгүйтэй” хамт ирснийг хаана л бол хаана явж байдаг папарацци нар анзаарсан байна. Ингэхдээ тэр хатагтай Томыг зүгээр нэг дагаж ирээгүй, заримдаа түүнд тэврүүлж байжээ.
Энэ нь хэн гээчийн бүсгүй болох талаар зөндөө олон таамаглал дэвшүүлж байна. Энэ нь зүгээр л Томын найз бүсгүй гэж нэг хэсэг нь ярьж байхад бусад нь түүний шинэ дурлалт бүсгүй гэцгээж байна. Бүсгүй Томын ээлжит дурлалт бүсгүй гэхээсээ түүний хэвлэлийн төлөөлөгч байж болох магадлал илүү их байна гэж нөгөө хэсэг хүн ярьцгааж байгаа ажээ. Гэвч жаахан азнаж, дэлгэрэнгүй мэдээллийг хүлээцгээе.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна