“25 суваг” телевизийн Making the Band шоунынаас төрөн гарсан “Mixx” хамтлагийг залуус “Зориулаад”, “Хайртай”, “Эс залуу” зэрэг уран бүтээлээр нь мэдэх билээ. Эрэгтэй, эмэгтэй холимог гишүүдээс бүрдсэн тус хамтлаг анх гарч ирэх үеэсээ олны анхаарлыг татаж, монголын рок попын урлагт шинэ өнгө төрх, шинэлэг дуугаралтаараа хүч түрэн гарч ирнэ хэмээн хүлээж байсан хамтлагийн залуус таран хоёр эмэгтэй гишүүдийг нь хамтлагтаа үнэнчээр үлдлээ хэмээж байсан.Гэтэл хамтлагийн гишүүд болох Г.Энх-амар, О.Гүнчин-иш, Б.Болдбаатар, Амаржил нар хамтлагаа орхин төслийн хугацаанд тэдний хамтлагийн Producer–аар ажиллаж байсан Г.Цэрэн, Г.Баярбилэг нарын “Royal Music Production” -д харъяалагдах болсон. Ингэснээр “The One” нэртэй шинэ хамтлагийг байгуулсан. Тэд шинэ уран бүтээл болох “Hot Shot” дууг цацаад удаагүй байгаа билээ. “Mixx” хамтлагийн залуус тарсан талаараа албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа.Ямар ч гэсэн тэдэнд хамтлагийн хоёр бүсгүй болох Төгсжаргал, Гүлназ нар таалагдаагүй юу, үзэл бодол нийлээгүй юу бүү мэд уран нугараач Амаржил бүсгүйг ганцааранг нь хамтлагтаа авч үлджээ. Түүнчлэн тус хамтлагийг тараасан гол хүн дуучин Хишигдалай хэмээн учир мэдэх хүмүүс хэлдэг. Ийнхүү хамтлагаа Хишигдалайгаас болж тараасан Гүнчин-Ишийн уран бүтээл олз омогтой байх болтугай.
Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 5.9, өмнөх 7 хоногоос 0.7 хувиар нэмэгджээ
Л.Хосбаяр: Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй учир хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирсэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна
ЦЕГ: 3 тэрбумын үнэлгээтэй 15 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлсэн
Д.Тогтохсүрэнг албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 48 цаг саатуулжээ
Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна
Мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байна