Попын хатан хаан Уитни Хьюстоны охин Бобби Кристина өргөмөл ах Ник Гордонтой сүй тавьсан тухайгаа өнгөрөгч оны сүүлээр албан ёсоор зарласаны дараа тэдний талаар хэвлэлээр янз бүрээр шуугих болсон. Учир нь тэрээр өргөмөл ахтайгаа үерхэхээс гадна сүй хүртэл тавиад амжсан нь багагүй шүүмжлэл дагуулаад байгаа билээ. Харин сүүлийн үед нам гүмхэн байсан хосууд энэ долоо хоногт гэр бүл ойр дотны найзуудтайгаа Нью-Жерсид далайн эрэгт амарч байгаа төдийгүй Кристина Никтэй хамтдаа авхуулсан гэрэл зургуудаа өчигдөр өөрийн твиттерт тавьж онлайн ертөнцөд олны анхаарлыг мөн татаад амжжээ.
Түүнчлэн тэрээр өөрийн гэрэл зургуудын хамт “Ник бол миний хувьд ер бусын эр хүн. Хамгийн сайхан залуу, Бас миний сүйт залуу” хэмээн бичсэн байна. Хэдийгээр төрсөн ах дүү биш ч нэг гэрт төрсөн ах дүү шиг өссөн Кристина, Ник нар өнгөрөгч оны аравдугаар сараас ээжийнхээ гэгээн дурсгалд зориулж “The Houstons: On Our Own” нэртэй реалити шоугаа олны хүртээл болгож эхэлсэн билээ.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна