Рок попын ертөнц дэх мэдээ мэдээллийг цаг алдалгүй үзэгчдэд хүргэх их ажлыг амжуулж буй хөтлөгч Т.Өөдөө ээж болоод удалгүй “M-Galaxy” студидээ эргэж ирсэн билээ. Нэлээд жин нэмсэн ч урьдын цоглог төрхөө гээгээгүй түүнийг харж танимхайрсан залуус “Үсээ өнгө өнгөөр будуулж, янз бүр болгодог хүүхэн мөн үү. Одоо бас хэзээ халзан толгойтой гүйж явах бол” гэж ярилцжээ. Үүнийг нь сонссон Т.Өөдөө ч шулуухан хариулт өгч “Би ахиж үсээ хусуулахгүй ээ” гэсэн аж.Нээрээ ээж болоод намба суусан хөтлөгч бүсгүйд одоо тэгж үсээрээ “наадах” сонирхол нэг их төрөхгүй байлгүй дээ. Харин стиль имижийн хувьд нэлээд зоримог шийдвэр гаргана гэдэгтээ итгэлтэй байгаа гэсэн шүү. Ялимгүй жин нэмж, намбалаг харагдах болсон жүжигчин бүсгүй маань дуулах хүслээ хэдийнэ умартаж орхиод хөтлөгчийн ажилдаа шимтэж яваа. Жүжигчин Ч.Ундралтай хамт нэг хэсэг Оросын алдарт “Тату” хамтлагийг дуурайж дуулдаг байсан үеийг нь сануулахаар “За, тэр ч яахав. Угаасаа уран бүтээлч хүнд юм юманд авьяас чадвараа сорих хүсэл сонирхол байдаг шүү дээ” гэж ирээд л өмөөрдөг аж.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна