Кёкүшюзан Батбаяр хүүдээ Б.Элбэгбаяр гэдэг нэрийг нэг их бодож цөхрөлгүй өгчээ. Хүний нэр гэдэг хувь заяаг нь ч тодорхойлдог болохоор зарим хүмүүс дөнгөж мэндэлсэн хүүхдэдээ нэр өгөх гэж нэлээд юм болдог бол Д.Кёкүшюзан Батбаярын толгойд «Элбэгбаяр» хэмээх нэр шууд л зурхийсэн аж. Учир нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчтэй, С.Баяр Ерөнхий сайдтай парламентын үед хүү нь мэндэлсэн болохоор тэр хоёрын нэрнээс Элбэгбаярыг босгосон байна. Тэгээд ч Японоос авч ирүүлсэн хүүхдийн стандартын өлгий хүүд нь шууд л багадсан учир «Энэ ер нь элбэг том биетэй хүн болох нь» гэж бодсон аж. За тэгээд хүний л эцэг хойно хүүгээ сайн, сайхан, идээ ундаагаар элбэг дүүрэн яваасай гэж хүссэндээ Элбэгбаяр гэдэг нэрийг бяцхан хүү-дээ хайрласан гэнэ. Тэгэхээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд С.Баяр нарын нэрний холбоосоор бүтсэн Элбэгбаяр хүүгийн нэр эзэндээ ээлтэй байх нь болтугай.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна