Хийлч, захирал,залуухан халуухан бүсгүй


Хүнд олон талын авьяас, чадвар заяах нь тийм ч элбэг биш. Гэхдээ хийлч О.Байгалд заяасан гэлтэй. Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард анхны бие даасан “Violin solo concert” тоглолтоо хийсэн бөгөөд энэхүү тоглолт нь түүнийг олонд таниулж чадсан юм. Түүнийг ХБКоллеж, СУИС-ийг төгссөн мэргэжлийн хийлч гэдгийг хүмүүс мэднэ. Сонгодог урлагт өөрийгөө бүрэн зориулсан ч гэж хэлж болох.
 

 

Хийлч О.Байгал урлагаас гадна нийгэмд үйлчилдэг “Залуус Удирдахуй ухаан” ТББ-ын үүрэгт ажлыг хавсран гүйцэтгэдэг. Мөн нийгэмд манлайлагч залуусыг нэгтгэдэг “JCI”-ийн эрх зүйн зөвлөх, гишүүнчлэл, ОНХ хорооны захирал хийж байжээ. Харин бизнесийн тухайд, түүнийг болор шил, шаазан эдлэлийн “Crystal House” сүлжээ дэлгүүрийн Ерөнхий захирал гэдгийг хүн бүр мэдэхгүй байх.