Саяхан амаржиж охинтой болсон Ким Кардашьян инкубатрорт байсан охиныхоо зургыг миний охин одоо зүгээр хэмээн фэнүүддээ мэдэгдэн бэлэг барьсан билээ. Төрснийхөө дараа эхэсээ иднэ хэмээн шуугиан дагуулж байсан түүний үг биелсэн эсэх талаар тодорхой мэдээлэл одоохондоо байхгүй байгаа бөгөөд харин дүү охин загвар өмсөгч Кэлие Женнер алдарт жүжигчин Уилл Смитийн хүү Жаден Смиттэй болздог талаар шуумыг батлан папарацичидийн дуранд өртжээ. Энэ тухай Ким нэгэн найздаа "Охин сайн байгаа харин нэг их удахгүй энэ Кэлие шиг папарацчидийн бай болох байх даа" хэмээн зовнингуй өгүүлжээ. Түүний дүү 15 настай Кэлие болон 14 настай Жаден Смит нарыг болздог гэх шуум гарч байсан ч тэд үгүйсгэн сайн найзууд гэх тайлбар хийдэг байсан. Харин эгчийгээ эмнэлэг хүүхэд гээд завгүй байх хойгуур тэдний хувьд гар гараасаа барилцан олны өмнө явах нь анх удаагаа зурагчдын дуранд буужээ.Тэд Калифорниягийн Калабасас дахь кино театрт жүжигчин Брэд Питтийн "World War Z" киног үзсэн байна. Харин киноны дараа Ким дээр очиж танилцуулсан тухай албан бус эх сурвалж баталж байна.
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа