Урлагийнхан дундаа онгироо, аархуу гэгддэг гитарчин Д.Өлзий-Орших тун ч давилуун зантай нэгэн. Манайдаа чадварлаг хөгжимчин гэгддэг тэрээр өөрийг нь гүйцэх чадалтай гитарчин байхгүй хэмээн хийрхэж байсан удаатай. Тэрээр ерээд оны сайхан бүсгүйчүүдийн нэг мисс Түмэнхүслэнтэй нэг гэрт орж, үрийн зулай үнэрлэн аав болсон ч хос хоёрын харилцаа удаан үргэлжлээгүй. Хүүгийнхээ ээжээс салснаас хойш элдэв хайрын түүхт холбогдоогүй тэрээр сүүлд топ модель Ч.Уранбилэгээс эхтэй загвар өмсөгч бүсгүйчүүдтэй нэр холбогдоод авсан. Нуруу туруу, зүс царай сайтайн дээр чадварлаг хөгжимчин залуугийн болзооны саналд охид бүсгүйчүүд ч татгалзаад байдаггүй гэсэн. Сүүлд тэрээр өвөрлөгч орны Туяа гэх бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой болж нэг гэрт орох дээрээ тулсан ч тодорхойгүй шалтгаанаар хоёр тийш болсон.
Цаг үргэлж сайхан хүүхэнтэй холбогдож байдаг түүнийг найз нөхөд нь хүүхний тэнгэртэй залуу гэж хошигнодог гэсэн. Анхны гэрлэлт нь бүтэлгүйтсэнээс хойш сайхан хүүхэнтэй учирснаас, сайн ханьтай учраагүй нь түүнийг ийнхүү олон амрагийн түүхтэй болоход нь нөлөөлсөн биз. Олон жил тогтворгүй байсан гоонь амьдралдаа цэг тавьж жинхэнэ хайрын эзнээ олсноор Өөжгий эрс өөрчлөгдөөд байгаа гэнэ. Бид анх удаа Өөжгийгийн хайрыг татсан бүсгүйг танилцуулж байна.
ХӨСҮТ: Одоогийн байдлаар Nipah вирусийн халдвар олон улсад хүнээс хүнд дамжин тархсан батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна
ХӨСҮТ: Нипах вирусийн эсрэг вакцин байхгүй. Эмчилгээ нь эрчимт дэмжих эмчилгээнд тулгуурлаж байна
А.Баяр: Яаралтай тусламж хэрэгтэй өвчтөн дээр түргэний эмч 20 минутын дотор очдог болох зохицуулалт хийе
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1870 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Өнгөрсөн онд 73 удаагийн цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл тохиолдсон байна
ЦЕГ: Хуурамч архи, согтууруулах ундааг гар дээрээс худалдаалах зөрчил нэмэгдэж байна
Мансууруулах бодисын агууламжтай их хэмжээний эмийг хууль бусаар хадгалсан 9 холбогдогчтой 9 гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна