Болливудын од Шах Рух Хан удахгүй мэндлэх хүүхдийнхээ хүйсийг харсан гэдэг мэдээлэл олон нийтэд тарж, энэ дагуу Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүд түүний гэр бүлийг шалгахаар болсон байна. Бусад улс оронд ургийн хүйсийг урьдчилж мэдэх нь жирийн л явдал боловч Энэтхэгт үүнийг хуулиар хориглодог юм. Учир нь, хүү төрүүлэхийг илүүд үздэг энэтхэгчүүд ургийн хүйсийг мэдсэнийхээ дараа охин байвал үр хөндүүлэх явдал түгээмэл байдаг нь ийм хууль гаргахад хүргэжээ. Тиймээс Шах Рух Ханы гэр бүл удахгүй төрөх хүүхдээ хүү гэдгийг нь мэдэж байсан явдал хууль зөрчсөн болж таараад байна. Хүү, охин хоёртой Шах Рух Ханы гэр бүл гурав дахь хүүхдээ тээгч эхийн тусламжтайгаар төрүүлэх гэж байгаа аж.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна