“Реал Мадрид”-ын хөлбөмбөгч Кристиано Рональдо “Cartoon Network”-ийн Жони Браво дэлгэцнээс гараад ирсэн мэт зогсч байгаа бизэ. Булчинлаг бие, хар нүдний шил, босгосон үс, тод өнгийн богино өмд гээд яг Жони Браво дүрээрээ.
К.Рональдо хоёр найзын хамт нарлаг Миамид амарч яваа нь энэ. Тансаг усан онгоцны тавцан дээр наранд биеэ шарж, үдэш нь нутгийн уушийн газарт орж, алжаалаа тайлан амарч явна. Ийнхүү тэрээр чөлөөт цагаа өнгөрүүлж явахдаа загварын сүүлийн үеийн чиг хандлагыг дагаж, тод өнгийн богино өмд сонгон өмсчээ. Түүний тухай хамгийн сүүлийн үеийн сониноос дуулгавал Рональдо 2009 онд 80 сая фунтийн гэрээ хийсэн Реал Мадрид багтай гэрээгээ шинэчлэх үү эсвэл хуучин Манчестер Юнайтед багтаа эргэн очих уу гэдгээ удахгүй шийдэх бололтой. Ямартай ч, түүний тухай хэвлэлээр гараад буй Реал Мадридтай гэрээгээ шинэчлэх гэж байгаа гэсэн шуугианыг худлаа гэдгийг тэрээр Твиттерээрээ мэдэгдсэн юм.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна