Хүүхнүүд мөнгөний төлөө ....


Дэлхийн хувцас загварт секси байдлаар хувьсгал хийн, имижээ тодорхойлсон дизайнер бол Италийн загвар зохион бүтээгч Роберто Кавалли. Тэрээр 1940 оны 11 дүгээр сарын 15-нд Флоренц хотод урлагт хайртай жирийн нэгэн гэр бүлд төржээ. Түүний ээж оёдолчин, харин өвөө Жуизеппэ нь олонд нэр хүндтэй уран зураач нэгэн байсан аж. Энэ хоёр урлагийн нөлөө бяцхан Робертын цаашдын амьдралын зам мөрийг зурж өгсөн юм. Тиймдээ ч Кавалли өөрийгөө загвар зохион бүтээгч биш харин загварлаг зураач гэж нэрлэхэд дуртай.

 

Өнөөдөр түүний дээд зэрэглэлийн тансаг дэлгүүрүүд дэлхийн бүх томоохон хотуудад байдаг. Түүний загварын фирм жилдээ хэдэн зуун сая долларын ашигтай ажилладаг нь Робертогийн хэр их хөрөнгөтэйг батлан харуулж байгаа хэрэг. Түүний хэмжээлшгүй баян гэдгийг илтгэх гурван харш, үнэтэй дарвуулт завь, нисдэг тэрэг зэрэг нь хүүхнүүдийг даллан дууддаг нь дараах зурагнуудаас харагдаж байна. Саяхан тэр 28 жил ханилсан эхнэр Ева Мария Дюрингерээсээ салсан. Энэ салалтын шалтгаан нь мэдээж хүүхэн. Удахгүй Роберто Кавалли 73 нас хүрнэ. Хари түүний амраг өөрөөс нь хэдэн үе мултарсан бүсгүй бөгөөд саяхан 20 нас хүрсэн ажээ.