В.Путин экс нууц амрагтайгаа дэр нэгтгэхгүй


В.Путин 30 жил ханилсан эхнэр Людмилагаасаа салж буйгаа мэдэгдсэнээр түүний экс нууц амрагийн тухай хэвлэлүүд шуугиж байна.
Оросын төрийн тэргүүний хувьд гимнастикч бүсгүй Алина Кабаеватай нууц амрагийн холбоотой байсан тухай хэдэн жилийн өмнө хэвлэлүүд бичиж байсан юм. Түүгээр ч барахгүй бүсгүйн хоёр хүүхдийг В.Путинийх хэмээн тодорхойлсон билээ.

2008 онд “Московский корренспондент” сонинд В.Путин, Алина нарыг хуримаа хийхээр зэхэж байгаа тухай мэдээлэл цацагдсан юм. Гэвч тухайн үед ташаа мэдээлэл гаргаж, хүний нэр төрд халдсан хэргээр тус сониныг хаасан байдаг.

Өнөө Оросын шар хэвлэлүүд В.Путин, Алина нарын харилцаа дахин сэргэнэ гэдэгт итгэлтэй хандаж чадахгүй байна. Хэрэв харилцаагаа сэргээвэл Оросын Ерөнхийлөгч экс нууц амрагийн асуудал үнэний хувьтай болох бөгөөд ингэснээр нэр хүнд нь асар их унах юм. Тиймээс В.Путиний хувьд Алинатай дахин наалдах хэрэггүй гэж хэвлэлүүд тайлбарлажээ.

30 настай Алина Кабаева нь уран гимнастикаар Олимпийн нэг, Европын тав, улсынхаа зургаан удаагийн аварга юм. Тэрбээр 2001 оноос улс төрд хүч үзэх болсон. Өдгөө Төрийн Думын гишүүнээр ажиллаж байна. Алина В.Путинтай холбоотой байгаа эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
- See more at: http://yellow.time.mn/content/30145.shtml#sthash.VaJQexlR.dpuf