Монголын чинээлэг бизнесменүүдийн нэг, УИх-ын гишүүн Х.Наранхүүгийн тухай үлгэр домог шиг л зүйл яригддаг. Дүнжингарав зах байгуулж, газрын наймааны томоохон сүлжээг бий болгосон гэдэг энэ эр автомашины бүхэл бүтэн цуглуулгатай гэнэ. “Ланд крузер” машин моодноос гарч, аймгийн наадам, байгууллагын шинэ жил, хурим найранд өгдөг бэлэг болон хувирсан энэ цагт Х.Наранхүү гишүүн машин тэрэгнүүддээ томоохон шинэчлэлт хийжээ. Өнгөрсөн жил тэрбээр Боинг 747 онгоцоор дөрвөн “Rolls Royce” машин тээвэрлэж ирсэн бөгөөд дэлхийн баячуудын л хөлөглөдөг тансаг зэрэглэлийн машинуудаа өөрийн биеэр тосож авсан гэдэг мэдээлэл чих дэлсэж байна. Эдгээр хурдан хөлгүүд автомашин сонирхогчдын мөрөөдөл бөгөөд е 500 мянган еврогоор зарагддаг тул хамгийн өндөр өртөгтэйд тооцогддог эд гэнэ. Х.Наранхүү гишүүн “Rolls Royce Ghost”, “Rolls Royce” “Phantom Coure 2”, “Rolls Royce Phantom” хэмээх сүүлийн үеийн шилдэг загваруудаас худалдан авчээ. Дөрвөн тэрбумын үнэтэй дөрвөн машиныхаа дотор талд Б.Наранхүү өөрийн нэрээ алтаар бичүүлжээ. Түүний хувьд 100 саяар үнэлэгдэж байгаа Ланд-200 маркын авто машин зүгээр л бэлэг болж хувирсан гэнэ. Х.Наранхүү гишүүн аймгийнхаа наадамд түрүүлсэн морьдыг “Ланд-200” автомашинаар байлж, байгууллагынхаа шинэ жилийн баяраар ажил үйлсээрээ манлайлсан найман менежерээ тус бүр “Ланд-200”-гаар шагнасан гэнэ лээ. Тиймээс өөрөө гадаадаас хамгийн өндөр өртөгтэй машин оруулж ирж унахаар шийдсэн бололтой.
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа