Хувийн дэлгүүртэй болсон Ундармаа,жүжигчин Чапигийн хамт


Жүжигчин Ундармааг журмын нөхөд ньтун хөдөлмөрч нэгэн хэмээн үнэлдэг. Анх дулгүүрийн худалдагчаас эхлээс, салбарын захирал болтлоо дэвшиж чадсан хатагтай энэ удаа өөрийнхөө хувийн дэлгүүрийг нээжээ. Түүний дэлгүүр "Viva city" хотхонд байрладаг бөгөөд,гэр ариун барааны тансаг дэлгүүр гэнэ . Түүнийг уран бүтээлийн их ажилтай завгүй хэдий ч гэр бүлдээ анхаарал тавьж, гэрийн сайн эзэгтэй байж чаддаг гэж найзууд нь магтах дуртай. Тиймээс ч тэрбээр гэрийн эзэгтэй нарт зориулан дэлгүүр нээсэн нь энэ биз. Одоогоор дэлгүүрийнхээ нэрийг өгч, хаягаа зүүж амжаагүй ч аль хэдийн худалдан авагчтай болж буй жүжигчин бүсгүйн бизнест амжилт хүсье.