Жүжигчин Кристен Стюарт найз залуу Роберт Паттинсоноос салаад сэтгэл санаа нь тогторгүй, ааш муутай байгаа бололтой. Түүнийг байнга дагах гэрэл зурагчдаас залхаж буйгаа ийм байдлаар ил тод мэдэгджээ. "Twilight" киноноос эхэлсэн дурлалын түүх нь бүтэлгүйтэж, хэдхэн хоногийн өмнө найз залуу нь түүний гэрээс өөрийн гэх эд зүйлсээ авч нүүгээд байгаа юм. Гэхдээ тэдний хоёр тийшээ болж буй нь үүнээс ч өмнө хэвлэлд мэдэгдсэн юм. Өнгөрсөн долоо хоногт болсон Роберт Паттинсоны төрсөн өдрөөр тэд хамтдаа байгаагүй бөгөөд тэр өдөр Кристен найз охинтойгоо машиндаа уйлж суугаа зургийг паппарацчид олж авсан юм. Тэдний энэ удаагийн салалт түр зуурынх уу эсвэл өмнөх шигээ хэдэн сар үргэлжлээд эргээд нийлэх үү гэдгийг хэлэхэд бэрх. Ямартай ч найз залуу нь харилцаандаа завсарлага авахыг хүсч гэрээсээ явсан нь Кристенд хүндээр тусч байгаа нь илэрхий байна.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна