Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, бүжиг дэглээч Сэвжидийн Сүхбаатарыг Монголын ард түмэн “Жалам хар” бүжгээр нь мэднэ. Тэрбээр хоёрдугаар дунд сургуульд сурч байгаад ХБК-ийн ардын бүжгийн багшийн анхны ангийг төгссөн юм. Дуурь бүжгийн эрдмийн чуулгад 1971 онд анх бүжигчнээр орсноос хойш Монголын урлагаас салаагүй түүнийг энэ их авьяасаа ааваасаа өвлөсөн гэдэг. 1976 онд анх “Шигшиг” бүжгээ дэглэсэн нь сайшаагдаж Оросын их театрт Монголын соёлын өдрүүдээд тоглогдсон нь түүнд ихээхэн урам өгчээ. Чуулгаадаа бүжиг дэглээчээс эхлээд удирдаач хүртэл бүхий л албыг нь хашсан С.Сүхбаатар 42 жилийн турш их урлагийг хөгжүүлж явна. Түүний нөр их хөдөлмөр, авьяасыг Монголын төр үнэлж УГЗ цол, тэмдгээр шагнасан билээ.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна