Цэргийн алба хааж буй Рэйний найз бүсгүй түүнээс урвасан уу


Өмнөд Солонгосын поп дуучин Рэйн /Rain/ 2011 оны есдүгээр сараас хойш цэргийн алба хааж буй билээ. Тэрбээр жүжигчин бүсгүй Ким Тэ-Хитэй үерхдэг юм.

 

Гэвч хоёр жил цэргийн алба хаагаад ирэх найз залуугаа хүлээх сэтгэл Ким Тэ-Хид байхгүй болсон тухай Азийн шар хэвлэлүүд бичиж эхэлжээ. Царайлаг дуучин залуугийн найз бүсгүй Японд сүүлийн үед очих болсон бөгөөд тэнд янаг амрагийн холбоотой болсон гэж хэвлэлүүдэд бичжээ. Ким Тэ-Хигийн төлөөлөгч AFP-д өгсөн ярилцлагадаа “Хосуудын харилцаа хэвийн байгаа. Ким Тэ-Хи Японд ажлаар очих болсон” гэв.

 

Рэйн буюу Чон Жихун долдугаар сард цэргээс халагдана. БНСУ-ын Үндсэн хуулийн дагуу насанд хүрсэн эрэгтэй хүн бүр хоёр жилийн хугацаатай цэргийн албыг хаасан байх ёстой. Гэвч энэ нь олон арван хосуудын харилцаанд сэв суулгаж, салалтын шалтгаан болж байна хэмээн сүүлийн үед залуус шүүмжлэх болжээ.

Рэйн цэрэгт явснаар Өмнөд Солонгосын реппэр PSY дэлхий нийтийн танил болж, түүний нэр хүндийг авч чадлаа хэмээн хэвлэлүүдэд бичих болсон юм.