Төрийн соёрхолт зураач С.Саранцацрал хоёр охинтой. Дуучин Б.Мишээл, дизайнер Б. Мөнгөлдэй нар. Тэд нэг хэсэг M&M гэсэн телевизийн нэвтрүүлэг хөтөлж байсан нь рок сонирхогч залуусын хүрээнээс төдийлөн хэтрээгүй. Өөрийн бодол өөртөө зөв гэдгийг уран бүтээл, өвөрмөц өнгө төрхөөрөө тодорхойлогч зураач бүсгүйн охид хүнтэй сууж, хүүхэд төрүүлэхийг адгууслаг явдал гэж үздэг гэж долоо хоног тутмын нэгэн сэтгүүлд бичжээ. Тэд хүнлэг үлдэхийн тулд хэзээ ч гэр бүлтэй болохыг хүсдэггүй гэнэ. "Ардчилсан нийгэм хойно хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж бололгүй яахав. Эрд гарч, эх хүн болохыг адгууслаг явдал гэж энэ бүхнээс татгалзаж байгаа бол төрийн соёрхолт зураач С.Саранцацралын удам угсаа хоёр охиноор нь төгсгөл болох юм байхдаа. Ингэж хэлснээрээ энэ хорвоогийн бүх ээжүүдийг доромжилж байгаа хэрэг биш үү" гэж гайхаж, дургүйцсэн хүмүүс цөөнгүй байгаа сурагтай.
Хүн төрөлхтөн мөнхөд үргэлжлэх нандин хэлхээ болсон хүүхэд төрүүлэхийг адгууслаг явдал гэвэл энэ хорвоод ариун явдал гэж байна уу.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна