Олонд танигдсан Ану нэртнүүдийн адилгүй хувь заяа


“Нэр нэгтийн чих нэг” булангаараа бид энэ удаа олонд Ану нэрээр танил болсон уран бүтээлч бүсгүйчүүдийг онцоллоо. Эцэг эхээс заяасан Ану нэрээрээ өдийг хүртэл овоглож яваа нэгэн байхад өөрт оногдсон нэрээ “голж” Ану хэмээх алдрыг сайн дураараа хүртэгсэд ч эдний дунд бий. Мэдээж хэрэг, энэ нь уран бүтээлчдийн хувьд нэрийн хуудас болж явдаг учраас буруутгах аргагүй.

Юутай ч, олонд танигдсан Ану нэртнүүдийн талаар хүмүүсийн мэддэг хийгээд мэддэггүй зүйлүүдийг энд багтаахыг хичээлээ. Гоо сайхан, авьяас чадвар, мэдлэг оюун, хичээл зүтгэлээрээ бусдаас шалгарч, Ану нэрээ өнгөлж яваа олны танил сайхан бүсгүйчүүдийн тухай хамтдаа сонирхоё.

  1. 1.    Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Мягмарсүрэн

“Үүр шөнийн оддоос асуугаарай” хэмээх хит дуугаараа хэсэгтээ л залуусыг уярааж явсан дуучин бүсгүй рок попын ертөнцөд Ану нэрээрээ танигдсан нэгэн. Яруу найрагч З.Түмэнжаргал агсны гэргий Үргэлжлүүлэн эндээс уншаарай