Боксын дэлхийн аварга топ модель


Венесуэл Улс сайхан бүсгүй чүүдээрээ алдартай. Мөн дэлхийн гоо бүсгүйн титмийг энэ улсаас оролцсон сайхан бүсгүйчүүд хэд хэдэн удаа зүүгээд амжсан. Тэгвэл Венесуэлийн нэрт топ модель Оглейдис боксын дэлхийн аварга болжээ. Аваргын бүсийг тэрбээр тулалдаж биш харин боксын ринген дээр гаргасан амжилтынхаа хүчээр авсан байна. Венесуэлийн загвар өмсөгч, телевизийн хөтлөгч, 25 настай Оглейдис одоогийн байдлаар мэргэжлийн ринген дээр 21 тулаан хийснээс 18 ялалтыг аваад байгаа гэнэ. Тэрбээр нийт тулааны наймд нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авчээ. Гэхдээ хоёр ялагдал хүлээснээрээ тэрээр чансаагаараа өөрийн өрсөлдөгч Хюн Ми Чойгийн дараа бичигджээ. Харин солонгос боксчин бүсгүй Хюн Ми Чой 57 кг-ын жинд тулалдах болсноор түүнд Дэлхийн боксын холбооноос аваргын бүсийг шилжүүлэх шийдвэр гаргасан байна.