Үр суулгах аргаар 2 ихэр хүүхэдтэй болсон Магнай тун завгүй


"Маск" продакшний жүжигчин М.Баярмагнайгийнх тун удахгүй бүл нэмнэ. Нэмэх нэмэхдээ бүүр хөөрхөн ихэр үрстэй болно. Нэг хэсэг хөтлөгч бүсгүйтэй нэр холбогдож, гэр бүлээсээ явлаа гэгчлэн нэлээдгүй шуугианд өртөөд байсан жүжигчин маань гэр бүлээ сонгосон бололтой. Жүжигчин М.Баярмагнайгийн эхнэр тун сайхан бүсгүй байдаг бөгөөд, урлаг соёлынхон ч түүнд ам сайтай байдаг. Хоёр дахь эсвэл хоёр гурав дахь үрийнхээ зулайг үнэрлэх гэж буй жүжигчин Магнайгийн гэр бүлд аз жаргал хүсье.