Таван минутын дотор 72 мянган лайк авсан зураг

Admin
Өчигдөр 20 цаг 30 минут

Од хүн чинь од л байдаг юм байна. Дэлхийн хэмжээний од, хөлбөмбөгчин Рональдо фэйсбүүк хуудсандаа нэг зураг оруултал тавхан минутын дотор 72 мянган хүн лайк дарж, 2000 шэйр хийгдэж, 2500 хүн сэтгэгдэл бичсэн байна. Тэрхүү зураг нь дуучин Рианнатай авахуулсан зураг юм. Тэрбээр өчигдөр дуучин Рианнагийн концертийг үзсэн бөгөөд тайзны ард дуучин бүсгүйтэй зургаа хамт авахуулсан юм байна. Рональдогийн хуудас 57.5 сая лайктай бол, Рианна 71 сая лайкын эзэн учраас энэ явдалд гайхах зүйлгүй биз.