Уянгалаг хоолойтой, урт үстэй багш


 

Үгийн урнаар олон хүмүүний чихэнд ухаарлын үг чулууддаг уран уншигч М.Одонтуяаг хүн бүхэн мэдэх биз ээ. Түүний имидж их содон, урт сайхан үсээ 2 салаа сүлжихэд л хангалттай. Өмнө үзэгчидийнхээ сонорыг уран уншлаг, өгүүллэгээр мялаадаг байсан хатагтай өдгөө олон сайхан хүүхдэд энэхүү мэргэжлээ өвлүүлэхээр зүтгэж яваа. СУИС-ын тайзны ярианы багшаар 10 дахь жилдээ ажиллаж байгаа энэ бүсгүйн төрх болон үс нь Монгол бүсгүйн үзэсгэлэнг илтгэж байгаа мэт.