Хуурамч Psy-д Каннын кино наадмын зочид ч тэр, зохион байгуулагчид ч тэр бүгд мэхлүүлжээ. Алдарт “Gangnam Style” –ийг зохиогчийн “ихрийн өрөөсөн” кино наадмын арга хэмжээний үеэр үнэтэй зочид буудалд буудаллаж, зөвхөн оддод зориулсан хаалттай үзэдшлэгт оролцсон байна. Гэтэл жинхэнэ Psy энэ үед хаана байв? Английн “The Sun” сонинд бичснээр Солонгосын дэлхийд танигдсан одын яг хуулбар нь дэлхийн ододтой цуг үдшийг мартагдахааргүй хөгжилдөж өнгөрөөсөн гэнэ.
Түүнчлэн түүнтэй зургаа авахуулсан жүжигчин Наоми Харрис, Эдриан Броуди, гарын үсгийг нь авсан шүтэн бишрэгчид нь хүртэл хуурамч Psy гэдгийг нь гадарлаагүй байна. Гэвч хууран мэхлэлт удалгүй илчлэгдэв. Тэр бол 34 настай франц эр Дени Каррын “шоу” байжээ. Смокинг, тод өнгийн зангиа, дугуй хүрээтэй нүдний шил, нухацтай царайтай гурван хамгаалагч гээд сэргэлэн франц эр бүхнийг нарийн бодсон байжээ. Хуурамч Psy хэдийн буруугаа хүлээсэн бөгөөд түүнд ямар шийтгэл оногдох нь хараахан тодорхойгүй байна. Харин жинхэнэ Psy болсон явдлын талаар дуулаад Твиттер дээрээ “Каннд өөр “би” гарч ирсэн талаар ярьцгааж байна. Түүнд миний мэндийг дамжуулаарай” гээд өөрөө Сингапурт явж байгаагаа дурджээ.
.jpg)


Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
БОУАӨЯ-ны ТНБД Ш.Батбаяр: Байгаль орчны салбарын хяналтад торгож, зогсоохыг урьтал болголгүй урьдчилан сэргийлж, зөвлөн тусална
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ