Царайлаг залууд Мерседес бэлэглэжээ


Хэтэрхий царайлгаасаа болж Саудын Арабаас хөөгдсөн Омар Боркан аль-гала гэгч жүжигчин, яруу найрагч эрд дурласан бүсгүйчүүд уяран хайлж байгаа гэнэ. Саудын Арабаас хөөгдөж, олон мянган like-тай фэйсбүүк хуудас нь гэнэт алга болсон Омар Борканы дуулиан намжиж амжаагүй байхад бас нэгэн дуулиан дэгджээ. Сайхан залуу саяхан гэрийнхээ үүднээс хоёр зуун мянган ам.долларын үнэтэй Мерседес G55 машин “олсон” гэнэ. Гэтэл удалгүй учир нь тайлагдаж, царайлаг эрийн галзуу шүтэн бишрэгчээс өгсөн бэлэг болох нь тогтоогджээ. Нэгэн өглөө түүний хаалгыг тогшсон үл таних хүн машины түлхүүр өгч “Зүгээр л гарын үсгээ зураад ав” гэжээ. Үл таних шүтэн бишрэгч Омарт уг машиныг төрсөн өдрийн бэлэг болгож өгсөн байжээ. Царайлгаасаа болж хөөгдсөн нь Омар Борканд сохорсон биш завшив гэгч болж, дээрх явдлаас хойш кино, клипэнд тоглох урилганд дарагдаж байгаа гэнэ. Омар Боркан одоо 51 хэмээх нэртэй богино хэмжээний кинонд тоглохоор зураг авхуулж байгаа юм байна. Царайлаг эр одоо Саудын Арабаас хөөгдсөндөө баярлаж, Аллах бурхандаа өдөр бүр талархаж байгаа гэнэ. Омар Борканыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-нд Саудын Арабад болсон нэгэн фестивалийн үеэр хүүхнүүдийн толгойг эргүүлж, эмх замбараагүй байдал үүсгэж болзошгүй аюултай царайлаг этгээд хэмээн шашны цагдаа нар өөр хоёр араб эрийн хамт тус улсаас хөөж гаргасан юм. 


Энэ тухай фэйсбүүкээр тарснаас болж түүний 790 мянган like-тай фэйсбүүк хуудас нь гэнэт алга болж шүтэн бишрэгчдийг нь сандаргасан. Гэвч удалгүй түүний хүсэлтээр фэйсбүүк хуудсыг нь нээж өгснөөр like дарсан хүмүүсийн тоо одоо нэг сая дөхөж байгаа аж.