Өсвөр насны оддын хайр дурлалын асуудал Холливудын “акул”-уудынхаас дутахааргүй барууны хэвлэлийнхний сонирхлыг татаж эхэлжээ.
Жишээ нь, Селена Гомес, Жастин Бибер нарын салж, нийлсэн хайр сэтгэлийн асуудал хэдэн жилийн турш хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн бай байсаар ирсэн.
Гэвч энэ удаад үйл явдлын өөр өнцөг тэдний шүтэн бишрэгчдийн нүдийг ёстой орой дээр нь гаргасан явдал боллоо. Селена Гомес шинэ найз залуутай болсон бололтой. Тэр нь энгийн нэг залуу биш харин нэрт жүжигчин Уилл Смитын хүү Жейден Смит аж.
Тэднийг Лондоны дээд зэрэглэлийн нэгэн зоогийн газраас гараад явж байхад нь папараццичид барьж авчээ. Гэнэтийн зочдыг хараад Селена Гомес урт үсээрээ нүүрээ хаахыг завдсан ч фото сэтгүүлчдийн овоо хараанаас мултарч чадсангүй. Жейден Смит ч гэнэт энд тэндээс нь зураг авч эхлэхэд дургүйцсэн байна. Тэд зоогийн газар нэг цаг орчим хамтдаа байжээ. Сонирхуулахад Жейден Селенагаас зургаан насаар дүү төдийгүй гаднаас нь харахад ч насны хол зөрүүтэй гэдэг нь илт анзаарагдана. Учир нь Селена 20настай, харин Жейден дөнгөж 14-тэй. Жейден хэдий нас бага ч хэд хэдэн кинонд дүр бүтээсэн төдийгүй Селенагийн экс найз залуу Жастин Бибертэй хамтран дуулж байсан билээ.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна