Парис Хилтон удахгүй нөхөрт гарна


Дэлхий даяар сүлжээтэй алдарт “Хилтон” зочид буудлын өв залгамжлагч, шоучин бүсгүй Парис Хилтон удахгүй нөхөрт гарах нь ээ. Тэрээр найз залуу, загвар өмсөгч Ривер Вийперитэйгээ гэрлэх гэж байгаа гэнэ. Тэд 2012 оны 10 дугаар сараас болзож эхэлсэн ч амьдралаа холбохоор нэгэнт шийдсэн бололтой. Энэ нь нэг нэгнийгээ таньж мэдэхэд богино хугацаа ч гэлээ Парис Хилтон сонголтдоо эргэлзэхгүй байгаа төдийгүй насны зөрүүнд ч төдийлөн санаа зовохгүй байгаа аж.

 

Тодруулбал найз залуу нь Парисээс 10 дүү юм байна. “Хурим удахгүй болно. Би түүнд амьдралаа итгэж даатгасан. Энэ бол хамгаас чухал зүйл. Би хурдхан энэ ертөнц дээр бяцхан Парисууд мэндлээсэй гэж тэсэн ядан хүлээж байна” гэж Парис ярьж байна. Парис өөрөөсөө олон насаар дүү найз залуудаа ухаангүй дурлаж, тэр бүү хэл хүүхдийг нь төрүүлнэ хэмээн ярьж байгаа аж.

 

Өмнө нь загвар өмсөгч Жейсон Шоутай сүй тавьж байсан тэрээр одоо гэр бүлийн амьдрал зохиоход бэлэн болсон гэдгээ мэдэгдэж байна. Тэр урьдын шоучин амьдралаасаа татгалзаж, томоожин, ухаан сууж, “үр удмаа” үлдээхэд бэлдэж байгаа бололтой. Түүний баталж буйгаар 21 настай Ривер Вийпер нөхөр болоход төгс тохирсон залуу гэнэ. “Би түүнд хайртай. Ривертэй учирсан нь надад том аз. Тэр миний уулзаж явсан залуучуудаас хамгийн сайхан сэтгэлтэй, бас аятайхан нь. Түүнээс гадна тэр надад яг л гүнж шиг ханддаг” гэсэн байна.