Өдгөө 50 жилийнхээ ойд зориулж олон улсад аялан тоглолтоо эхлүүлээд буй домогт “Rolling Stones” хамтлагийнхан ирэх сард Англид болох “Glastonbury” наадамд оролцохоор болсон билээ. Таван өдрийн турш үргэлжлэх тус наадамд хамтлагийн дуучин Мик Жаггер энэ удаа Жейд, Элизабеть нарын хоёр охиноо дагуулахаас гадна монгол гэрт байрлах тухай эх сурвалжууд онцолжээ.
Алдар хүнд, хөрөнгө чинээгээрээ дээгүүрт бичигдэх өдгөө 69 настай нэрт роккер аялан тоглолтынхоо үеэр үргэлж л дээд зэрэглэлийн тансаг зочид буудалд байрладаг ч энэ удаа түүний сонирхлыг монгол гэр татсан бололтой.
Гэхдээ түүний “Glastonbury”-ийн үеэр байрлах сууц хараахан эсгий Монгол гэр биш ч түүнийг дууриалган зассанаараа онцлог байх гэнэ. Тэрээр энэ тухайгаа “Q” сэтгүүлд ярихдаа “Би гэр бүлтэйгээ илүү их цагийг хамтдаа өнгөрөөхийг хүсч байна. Иймд гэрт байрлахыг илүү тохиромжтой гэж бодсон. Гэхдээ энэ охидын маань санаа байсан” гэжээ.
Орчин үеийн хөгжмийн ертөнцийн томоохон наадам “Glastonbury” ирэх сарын 26-30-ны хооронд Английн “Somerset”-д зохион байгуулагдах аж.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна