Өчигдөр буюу тавдугаар сарын 22-нд супермодель Наоми Кэмпбелл 43 нас хүрчээ. Загварынхан дундаа хамгийн өв тэгш биетэй гэгддэг Наомид байгаль эх хувь хишигээ харамгүй хайрласан. Гэхдээ 40 гартлаа энэ хэвээр нь хадгалахад түүнд байнгын бэлтгэл тус болдог юм байна. Тодруулбал Наомигийн галбиртаа огтхон ч санаа зовдоггүй болон таргалж, турсан гэх асуудал гардаггүйн шалтгаан нь өдөр бүр 30 минутыг дасгалд зориулж, тусгай хоолны дэглэм барьдагтай холбоотой. Түүний гоо үзэсгэлэнг Франц, Английн дэлхийд алдартай “Vogue” болон “Time” үнэлснээр тэрээр тус сэтгүүлийн нүүрэнд гарсан анхны хар арьст модель болсон билээ. Наоми нэг удаа “Эрчүүд ирж, буцаж л байдаг, харин бриллиант үлддэг” гэж хэлсэн нь түүний эрчүүдийн талаарх бодол. Оросын олигархи Дорониноос яагаад салсан талаар нь асуухад тэрээр “Миний сэтгэлд юу болж байгаа нь хэнд хамаатай юм. Гол нь би сайхан харагдаж байвал болоо биз дээ. Харин бусад нь та нарт хамаагүй” хэмээн хариулсан гэдэг. “Хар ирвэс” ийм л хүн.
О.Бүжин
.jpg)


.jpg)



.jpeg)





Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна