ОУХМ С.Ням-Очир Лондонгийн олимпийн жудо бөхийн 73 кг-ийн жинд хүрэл медаль хүртэж эх орондоо энэ олимпийн анхны медалийг авчирсан. Хүрэл медалийн болзлыг хангасаныхаа дараа хэрхэн хөөрч баярлаж байсан нь одоо ч нүднээ харагдах шиг. Тэр ялалт ганцхан түүнийг бус эх орноо төлөөлөн оролцож буй элэг нэгт тамирчдыг нь хамгаас их баярлуулж дараа дараагийн медалийн буухиаг эхлүүлсэн билээ. Энэ жилийн хувьд түүний амьдралд цөөнгүй баярт үйл явдал тохиож байна. Түүний сүйт бүсгүй ОУХМ П.Лхамдэгд хөл хүнд болж ,хосууд тун удахгүй анхны үрийнхээ зулайг үнэрлэхээр хоног тоолон хүлээж байгаа юм. Спортын шилдэг гэр бүлүүдийн тоог нэмж буй хосуудынхаа цаашдын амьдралд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа