Нийтийн дууны хатагтай нар дахин тайзнаа

Admin
17 цаг 19 минутын өмнө

Сүүлийн үед нийтийн дууны салбарт шинэ залуу эмэгтэй дуучид ховор харагдах болсон. Тиймдээ ч нийтийн дууны “алтан үе”-ийнхэн гэж болох хүмүүс өдгөө ч тайзнаа гарч, дуулсаар байгаа. Тэгвэл сүүлийн үед ховорхон харагдах болсон зохиолын дууны гурван гургалдай болох Х.Болормаа, Т.Оюумаа, Р.Дэлгэрмаа нарыг бид дурандлаа. Тус тусдаа амьдрал зохиогоод, завгүй яваа  бүсгүйчүүд саяхны нэгэн үдэш ийнхүү хамт нэгэн тайзнаа, ээжийн дууг амилуулж, үзэгч олныгоо мялаасан юм.