Уул уурхайн сайд шинэчлэл хийх үү ?


Өдгөө хамгийн ашигтай салбар болох уул уурхайг  хариуцаж байгаа сайд Д. Ганхуяг манай дуранд өртлөө. Байгаль орчинд ихээхэн хор хөнөөлтэй гэгддэг энэхүү салбарт эрхэм гишүүн маань хэрэндээ л шинэ техник текнологийг нэвтрүүлж, ашигт малтмал, уламжлалт болон уламжлалт бус газрын тосны түүхий эдийг олон улсын стандартад нийцсэн баяжуулалт, боловсруулалт хийж дотоодын эрэлт хэрэгцээгээ хангах, экспортлохоор зориод тун завгүй гүйж яваа сурагтай. Өмнөх уул уурхайн сайдууд энэ салбарт дорвитой хийсэн зүйлгүй ч халаасаа түнтийлгэчихдэг байсан. Тэгвэл Д. Ганхуяг сайдыг  бусдаас өөр байж, олон зүйлийг хийж бүтээнэ гэдэгт олон хүмүүс найдлага тавиад байгаа ажээ.