Саяхан “Монгол поп 2” цомгоо худалдаанд гаргаад чамгүй ашигтай байгаа Төрийн соёрхолт дуучин Д. Болд хотын замын түгжрээнд цухалдуу яваад манай дуранд өртлөө. 4044 дугаараар гангардаг тэрээр энэ удаа боронзон өнгөтэй “Range Rover” машинтайгаа явж байсан юм. Төрийн ордонд VIP тоглолтоо хийж, Монголын номер нэг дуучин гэдгээ батлаад амжсан тэрээр яалт ч үгүй бусдаас давуу эрхтэй дуучин гэлтэй. Салхины шилэндээ хар тен наалгасан машин сүүлийн үед харагдахаа больсон. Учир нь салхины шил нь хар тентэй ихэнх машиныг цагдаа нар зогсоож, нүдэн дээрээ хуулуулаад явуулдаг бол дуучин Д.Болдыг хэн ч зогсоож зүрхэлдэггүй бололтой. Аргагүй л олон уран бүтээлүүдээ ард түмэндээ хүргэсэн тэрээр урлагийн буянаа эдэлж, бусдаас давуу эрх эдэлсээр явна аа.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна