“Хамтлагийн гишүүд өөр хоорондоо давтагдашгүй. Жимсээр төлөөлүүлбэл төрөл бүрийн жимс. Би л гэхэд жүрж” хэмээн “MixX” хамтлагийн гишүүн Г.Амаржил хэлж байсан удаатай. Өөрсдийн гэсэн өвөрмөц өнгө төрхтэйгээр “Making the band-3” шоунаас төрсөн “MixX” хамтлаг сүүлийн үед нам жим байгаа. Ямар нэг урсгал чиглэлд баригдахгүй, бүх төрлийн урсгал, хэв маягаар дуулахыг зорьдог хамтлагийн Х.Гүлназ, Г.Амаржил нар манай дуранд өртсөн юм. Саяхан "Шарталт" киноны дууг амилуулсан хамтлагийн бүсгүйчүүд өдгөө зүү орох зайгүй сайн найзууд болсон харагдсан шүү. Анх өрсөлдөгчид байсан ч нэг хамтлагт харьяалагдаад бие биедээ амь нэгтэй болох нь аргагүй биз ээ. Урлагтаа амьдралаа холбосон хамтлагийн охид ирээдүйтэй дуучин хэмээн мэргэжлийхэнд үнэлэгдээд байгаа аж.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна