Дуучин ноён Бондгор өнгөрсөн сарын 24-нд “Тэгш нийгэм” ТББ-тай хамтран “Мобиком” корпораци hitone үйлчилгээгээр хамтлаг дуучдын уран бүтээлийг иргэдэд зөвшөөрөлгүй зарж хохироож байгааг эсэргүүцэж, жагсаал зохион байгуулсан билээ. Ноён Бондгор уг асуудлаар “Мобиком” корпорацид шаардлага хүргүүлсэн ч хүсэлтийг нь хүлээж аваагүй байна. Гавьяат жүжигчин С.Жавхлан хэдэн жилийн өмнө үүрэн телефоны операторууд, тэр тусмаа “Мобиком” корпорациас багагүй хэмжээний мөнгө нэхэмжилсэн ч тусыг эс олсон. Дуучдын эрхийг зөрчсөн энэхүү үйлдлийг С.Жавхлан тэргүүтэй олон уран бүтээлч нэгдэж гарын үсэг зурсан аж. Юутай ч Ноён Бондгор “Мобиком”-оос эерэг хариу сонсох хүртлээ жагсаал, эсэргүүцлээ илэрхийлсээр байна гэдгээ мэдэгдээд байгаа юм.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна