Шварценеггер шинэ найз бүсгүйгээ танилцуулах уу?


Нэрт жүжигчин Арнольд Шварценеггер зохиолч сэтгүүлч экс эхнэр Мария Шрайверээс 2011 онд гэрлэлтээ цуцлуулж харилцаагаа бүрмөсөн тасалсан билээ. Харин сүүлийн үед түүнийг шинэ найз бүсгүйтэй болсон талаар хэвлэлүүд шуугиж байгаа ч нэрт жүжигчин энэ талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа аж. 

Гэсэн хэдий ч хосууд сүүлийн үед ихэнх цагийг хамтдаа өнгөрөөдөг болсон бөгөөд  Шварценеггер өнгөрөгч бямба гаригт Беверли Хилсэд найз бүсгүйтэйгээ оройн хоол идэхээр явж байсан нь папараццид өртжээ. Түүний шинэ найз бүсгүйг Хеадер Миллиган гэдэг бөгөөд эмч мэргэжилтэй гэнэ.  

“Триминатор”-ийн кино од өдгөө 65 настай бол түүний найз бүсгүй Миллиган 56 нас хүрч байна. Тэднийг хамгийн анх Калифорнид далайн эргийн ойролцоо болзож байх үеэр гэрэл зурагчид хараандаа буулган авсанаас хойш хэвлэлүүд шуугих болсон.