Рокеруудын нөхөрлөл


Өөрийн гэсэн байр суурь, үзэл бодол, уран бүтээлээрээ бусад бүсгүйчүүдээс ялгарч чаддаг дуучин Отгоо буюу Х.Отгончимэг айлын эзэгтэй болоод багагүй хугацааг өнгөрүүлж байгаа. Үрийн зулай үнэрлэж ,хоёр охины ээж болсон ч  урлагаа орхиж чадаагүй дуучин бүсгүй манай дуранд өртлөө. Рок урсгалдаа үнэнч яваа Х.Отгоо “Нисванис” хамтлагийн Л.Амгаа нар найзууд гэсэндээ их л дотно харагдаж байсан шүү. Олон жил рок урсгалын төлөө гар бие оролцсон гэсэндээ хаа ч явсан нэг нэгэндээ туслах нь аргагүй биз ээ.