Усны хувцасны загварыг гол төлөв үзүүлдэг, 27 настай супермодель Ирина Шейк энэ удаа “Ай-Ёо докторын” ер бусын дүрийг харуулав. Хөлбөмбөгчин Криштиану Роналдугийн хайрт бүсгүй “Harper"s Bazaar UK” сэтгүүлийн ирэх тавдугаар сарын дугаарт зургаа авахуулан зэрлэг ан амьтадтай эелдэг харьцдагаа харуулжээ.
Ирина болон түүний мэргэжил нэгтнүүд болох Тильда Линдстам, Су Жу, Сенаит Гидей Max Mara, Dior, Giorgio Armani Michael Kors болон бусад загварын орднуудын pre-fall цуглуулгаас танилцуулав. Гэрэл зурагчин Себастьян Фаэнийн дурангийн өмнө загвар өмсөгчид дур булаам малын эмч нар болон харагджээ. Тэдний хамт барын бамбар, шүлүүс, сармагчин зэрэг амьтад зурагт буусан байна.
“Британийн Harper"s Bazaar-ийн тавдугаар сарын дугаар гарлаа. Карин Ройтфельдын гайхамшигт санааг Себастьян Фаэн гэрэл зурагт буулгалаа. Каринд баярлалаа! Та нар хамгийн шилдэг нь!” гэж Ирина Шейк өөрийн твиттэр хуудаснаа мэдээлжээ.
Ирина Шейк амьтанд дуртай. Зул сарын баяр бүрээр амьтны асрамжийн газарт бэлэг хүргэн очдог бөгөөд цезарь нэртэй лабрадор нохойтой ажээ.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна