Леди Гага бол бийлэгжүү нэгэн эмэгтэй. Дуучин алтаар хийсэн эд анги бүхий тусгай хийцийн тэргэнцэр захиалжээ.
Леди үе мөч аймаар өвддөгөөс болоод хөлөндөө саявтархан мэс засал хийлгэсэн юм. Одоо дуучин хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцээрээр л явж болж байгаа бөгөөд сонин зантай тэр энэ тэргэнцрээ зүгээр нэг тэргэнцэр байхыг хүсээгүй бололтой. Ледигийн захиалгаар Mordekai люкс-брэнд 24-каратын алтаар тусгай тэргэнцэр хийжээ. Энэ тэргэнцэрийн суудал нь арьс, бас сүүдрэвчтэй гэнэ.
Брэндийн тэргүүн Кен Борочов түрүүнд нь Гагатай хамтран ажиллаж байсан болохоор, түүний сонирхолд нийцүүлэх нь төвөггүй асуудал байжээ. Ийм захиалга түүний хувьд сюрприз байсан нь мэдээж, харин Mordekai титэм, үнэт зүйлс хийдэг юм. Гага надад хандана гэж би бодоогүй, тэгээд өвөрмөц тэргэнцэр захиалах юм ч гэж санаагүй хэмээн Кен Борочов хэлсэн байна. Гэхдээ тэр ийм тэргэнцрийг ямар үнээр хийсэн тухайгаа огт дурдаагүй ажээ.
Дуучин ийм тэргэнцэр хийлгэхээс ч яахав. Үүний дээр, сүүлд нь тэргэнцэр ямар нэг зүйлд хэрэг болж, түүний аль нэг шоун дээр лав хэрэглэнэ, харж л байя!
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна