“Manhunt International-2010” олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, орон орны сайхан залуустай мөр зэрэгцэн алхаж явсан Г.Дөлгөөн-Аюуш авьяас чадвараараа шалгарч байсан. Монгол залуусын нүүр царайгаар тодорч, мэдлэг боловсролоо сориод ирсэн тэрбээр СУИС-ийн кино-драмын ангийг төгсөөд өдгөө УДЭТ-д мэргэжлээрээ ажиллаж буй. МҮОНТ-ийн “Амьдрал чиний төлөө” олон ангит киноны гол дүрд тоглосон Г.Дөлгөөн-Аюуш жүжиглэхийн хажуугаар рок попын ертөнцөд ч хүч сорихоор зэхэж яваа. Урлагийн сургуулиас нэгдсэн авьяаслаг залуус “Movie” нэртэй хамтлаг байгуулсан бөгөөд урын сандаа ч чамлахааргүй хэдэн дуутай болсон гэнэ. Драмын театр ороод удаагүй ч жүжигчин залуу ур чадварынхаа хувьд нэлээд үнэлэгддэг нэгэн гэсэндээ Ф.Шиллерийн “Хар санаа, хайр сэтгэл” жүжгийн гол дүрийг бүтээхээр болсон аж. Ийнхүү авьяаслаг залуу жүжигчинг бидний дуранд өртлөө.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна