Үргэлж хэрэгт холбогдож дуулиан шуугианы эзэн болж байдаг Линдсей Лохан авто машины осол гаргасан хэргээр өнгөрөгч сард 90 хоног согтууруулах ундааны эмчилгээ хийлгэх шийдвэрийг Лос-Анжелосын шүүхээс сонссон билээ. Шүүх хуралд байн байн дуудагдаж байдаг дэггүй LiLo одоо л томоожих цаг нь болсон хэмээн хэвлэлүүд шуугисан ч өчигдрөөс эхлэн түүний талаарх таагүй мэдээллүүд дахин “GossipCenter”-т цацагджээ.
Учир нь шүүхээс сонссон 90 хоногийн эмчилгээгээ хийлгээд эмнэлэгт байх ёстой Лохан өнгөрөгч баасан гаригт Бразилын Сан-Паулу хотын нэгэн шөнийн клубт хэсэг эрэгтэй найзуудынхаа хамт хөгжилдөхөөр явсныг папараццичид ийнхүү илрүүлжээ.
“GossipCenter”-ийн мэдээлснээр тэрээр найзуудынхаа хамтаар шөнийн клубын ойролцоох буудалд байрлаж цагийг зугаацаж өнгөрүүлэхээр шийдсэн бололтой хотын гудамжаар найзуудаа дагуулан явж байсан гэнэ.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна