Долоо хоногийн эхээр дэлгэцийн урлагийн шилдгүүд болох Брэд Питт, Анжелина Жолли нарыг нууцаар хуримаа хийсэн тухай мэдээлэл цацагдаад байсан. Жолиг өнгөрөгч долоо хоногт НҮБ-ын үүрэгт ажлаар Африкт айлчлал хийсний дараа Холливудын хосуудыг хуримласан тухай мэдээлэл анх цацагджээ. Учир нь Жоли Африкт хийсэн уг айлчлалынхаа үеэр алмаазан шигтгээтэй сүйн бөгжөө сольсон байсан нь хэвлэлүүдийн анхаарлыг ийнхүү татахад хүргэсэн байна.
Харин нэрт оддыг нууцаар хуримласан гэх дээрх ярианы дараа TMZ-ийн сэтгүүлч хуримаа хийсэн эсэх талаар Жолигоос асуухад тэрээр “Бид хуримаа хийгээгүй. Бас бидэнд хуримаа нууцлах шаардлага байхгүй” хэмээн эелдэгээр хариулжээ. Гэсэн хэдий ч нэрт оддын сүр дуулиантай хуримын ёслол тэдний олон сая шүтэн бишрэгчдийн хувьд хэзээд анхаарлынх нь төвд байгаа юм.


АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа