Саяхан дуучин Pitbull-тай хамтран шинэ уран бүтээл фэнүүддээ хүргэсэн дуучин Кристина Агилера өнгөрөгч даваа гаригийн өглөө найз залуу Мэтью Ратлерийн хамтаар Калифорнийн “West Hollywood”-аар алхаж байгаа нь гэрэл зурагчдын дуранд өртсөн байна. Энэ үеэр үснийхээ өнгийг хурц тод өнгөөр өөрчлөх дуртай “The Voice”-ийн шүүгч Кристина энгийн цамц өмсөж саравчтай малгайгаар будаггүй нүүрээ далдалсан байжээ.
Өдгөө 32 настай Кристина найз залуутайгаа дасгал сургуулилтаар хичээллэхээр спорт клубт ирж байгаа нь энэ аж. Тэрээр экс нөхөр Жорданаас салсны дараа 2010 онд Мэтьютай танилцаж хосууд жилийн дараа хамтдаа амьдрах болсон байна. Нөхрөөсөө салснаас хойш тэрээр архи мансууруулах бодис ихээр хэрэглэж өөртөө анхаарал тавихаа больсон гэсэн хатуухан шүүмжлэлд өртөж байсан юм.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна