Харрисон Форд, Калиста Флокхарт нар өргөмөл хүү Лиамын хамт Бразилд очжээ. Ингэж ирсэн зорилго нь Рио-де-Жанейро хотод багт наадам үзэх явдал байсан (тэр гурав захирагч Эдуардо Паэсын хамт харагдсан байна) нь мэдээж хэдий ч, одууд Ипанем-Бичийн наран шарлагын газарт очиж, бас ажил амжуулах цаг гаргасан байна. Тухайлбал, Харрисон, Калиста, Лиам гурав Morar Carioca Verde-ийн буяны төслийн хүрээнд нийгмийн зориулалттай байшин барьж байгаа ажлыг шалган зааварлажээ.
Өөр яасан бэ? Калиста 48 настай эмэгтэйн хувьд сайхан бие галбираа харуулсан байна. Харрисон ч мөн аятайхан харагдаж байжээ. Тэр Хан Сологийн дүрд дахин яалт ч үгүй тоглоно гэсэн цуу ярианд бид хувьдаа итгэж байна.2015 онд бид оддын алдарт “Оддын дайн”-ы ээлжит ангийг үзнэ гэдгийг та бүхэн мэдэж байгаа.
Ирээдүйн кинонд “Мянган настай шонхор”-ын ахмадын тухай өгүүлнэ гэж ярьцгааж байгаа бөгөөд “Оддын дайны” 4, 5 болон 6 дугаар ангид Форд гайхалтай сайхан тоглосон юм. Харрисон дахин Хан болж тоглохоор бэлтгэхдээ “Дисней”-тэй гэрээнд бараг л гарын үсэг зураагүй гэж одоо хэвлэлд бичиж байна.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна