Женнифер Лоуренс папараццид өртөв


Жүжигчин Женнифер Лоуренс саяхан болж өнгөрсөн “Оскар” наадмаас “Silver Linings Playbook” киногоороо шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчний шагналыг гардсан билээ. Харин Майами аралд амарч буй залуу жүжигчин маань өчигдөр их л ууртайгаар хэн нэгэнтэй утсаар ярьж, тагтан дээрээ хашгичиж буй нь папараццийн дуранд өртжээ. Өдгөө 22 настай Женнифер Лоуренс хэнтэй ярьсан нь тодорхойгүй ч тэрээр маш тайван бус байгаагүй бөгөөд утсаар ярьсаны дараа тамхи татаж тайвширсан байна. Энэхүү дүр зураг нь мөн л папараццийн хурц дуранд буужээ. Харин удалгүй түүн дээр нэгэн найз нь ирснээр уур амьсгал эрс өөрчлөгдөн бүсгүйчүүд дарс шимэн элдвийг ярилцан суужээ.