Америкийн дуу хөгжмийн ертөнцийн оддын нэг Марк Энтони өмнөх найз бүсгүй загвар өмсөгч Шэнон Ди Лимагаас харилцаагаа тасалснаас хойш дөнгөж сарын дараа ээлжит хайрын романсаа эхлүүлжээ. Өдгөө 44 настай латин дуучин сүүлийн үед 21 настай өв залгамжлагч Клой Грин гэгч дизайнер бүсгүйтэй болзох болсон гэнэ. Хосууд өнгөрөгч мягмар гаригт Энтонигийн Макс, Эмми ихрүүдийн хамт Диснейлэндээр зугаалж, олны анхаарлыг татжээ.
Түүнчлэн энэ үеэр нэрт дуучны отгон амраг ихрүүдтэй нь аль хэдийнж танилцаж, дотносч амжсан бололтой тэднийг тэвэрч хамтдаа тоглож байгаа нь гэрэл зурагчдын анхааралд өртсөн байна. “Elliott” брэндийн цамц, “Викториа Бэкхам” нарны шилээр гангарсан Энтонигийн шинэ найз бүсгүйн талаар одоогоор баяны өв залгамжлагч гэдгээс өөр тодорхой мэдээлэл байхгүй байгаа гэнэ.
”Энтони 2011 онд нэрт дуучин, хуучин эхнэр Женнифер Лопезоос салснаас хойш одоог хүртэл хэд хэдэн бүсгүйтэй нэр холбогдоод байгаа билээ. Тэрээр өнгөрөгч нэгдүгээр сард загвар өмсөгч экс найз бүсгүй Шэнноноос харилцаагаа бүр мөсөн тасалсан юм байна.
Куба Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1080 дуудлага иржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Вьетнам руу зорчсон зарим Монгол иргэд бүлэглэн хулгайн гэмт хэрэгт сэжиглэгдэн саатуулагдах тохиолдол гарч байна
Таксины жолоочтой тооцооноос болж маргалдсанаас нүүр толгойн тус газар нь цохиж амь насыг нь хохироожээ
Түргэн тусламжийн автомашинуудад хотхон, хорооллын бүх хаалтыг нээдэг тоноглол суулгаж өгөхөөр болов
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 13.967 тохиолдол батлагдаад байна
Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг лхагва гарагт болно