ДЭНИЕЛ КРЭЙГ 007-ИЙН СПОРТЛОГ ХЭВ МАЯГ


Дэниел Крэйг спортын заал руу явж байхдаа гэрэл зурагчдын дуранд өртжээ. Жүжигчин спортын хувцас, малгай, дулаан хантааз өмсөж, өөрийн тоглосон гял цал Жеймс Бондтой огт адилгүй байжээ. Энэ нь зүйн хэрэг, гэхдээ намайг хаана л явна, бүгд л надаас смокин, мартини авахаар хүлээдэг, харин би бэлтгэлийн хувцас, шар айраганд дуртай гэж нэг ярилцлагадаа Дэниел гомдоллож байсан тэр агшиныг санагдуулж байна.