Монгол Улсын иргэн Т.Аятунгааг хар тамхи тээвэрлэсэн байж болзошгүй, нутаг нэгтнээ худалдсан гэх хэргээр интерполоор эрэн сурвалжилж байгаа талаар өчигдрөөс хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаад байгаа. Харин өнөөдөр тэрээр “өнгөрсөн сарын 11-нд ХЭҮК-т хандаж, таван сартай охин Ч.Тэргэлсарыг Филиппин улсад төрсөн эцэгт нь алдсан, хүүхдээ олж авч чадахгүй байгаа тул туслалцаа үзүүлэхийг хүсч, гомдол гаргасан бөгөөд гомдлын дагуу ХЭҮК-оос шаардлагатай ажиллагааг явуулж, Гадаад харилцааны яам, Эрүүгийн цагдаагийн газар, Филиппин улсын Хүний эрхийн Үндэсний Комисс зэрэг байгууллагатай хамтран ажиллаж байгаа” хэмээн хэвлэлийн бага хурал хийж, мэдэгдсэн юм. Хүүхэд хулгайлагдсан байж болзошгүй асуудлыг холбогдох байгууллагууд шалгаж байгаа эгзэгтэй үед иргэн Т.Аятунгаагийн нэр төр, алдар хүндэд халдсан, сэтгэл зүйн дарамтад давхар оруулсан мэдээлэл цацахгүй байхыг хэвлэл мэдээллийн бүх байгууллагад хандан уриалж байгаа бөгөөд олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийг энэ талаар ор үндэсгүй мэдээлэл гаргахгүй байхыг хүссэн ажээ.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна