Жилээс жилд ...


Өдгөө байгуулагдаад 12 жилийн нүүрийг үзсэн “Fire” хамтлаг сүүлийн үед хувийнхаа амьдралыг зохиогоод завгүй “гүйлдэж” байгаа. Урын сандаа 20 гаруй дуутай хамтлагийнхан ховорхон ч гэсэн час хийсэн уран бүтээлүүдээрээ фэнүүддээ бэлэг барьдаг. Багаасаа урлагт хайртай байсан Д.Далай хамтлагийнхаа “сор” нь гэгддэг. Тиймдээ ч “Fire” хамтлагийг эд “оргилж” байх үед түүнийг цөөнгүй бүсгүйчүүд хоргоож байсан билээ. Харин жилээс жилд мяраалж, намба суусаар байгаа Д.Далай энэ удаа бидний дуранд өртлөө.